Хятад Оросын кибер орон зайд нэвтэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хятад Оросын кибер орон зайд нэвтэрлээ

Хятадын хамгийн том интернетийн компани “Tencent” Оросын интернетийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх компани болох “Digital Sky Technologies” /DST/ компаний арван хувийг худалдаж авсан байна. Энэ нь Хятадууд Оросын кибер зах зээл рүү түрж орж ирж байгааг харуулсан дохио болж байна гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ. Хятадын компани “DST”-ын хувьцаанд 300 сая ам.доллар төлж байгаа юм.

“DST” нь орос хэлтнүүдийн болон Зүүн Европын интернет зах зээлд томоохон байр суурь эзэлдэг бөгөөд “Одноклассники”, “Mail.ru”, “Astrum Online Entertainment” болон бусад интернет сайтуудыг ажилуулдаг. Хятад уг арилжааг гагцхүү санхүүгийн ашгийн хувьд хийж байгаа бололтой. Учир нь энэ арилжаагаар “Tencent” 10.26 хувийн хувьцаа авах ч ердөө 0.51 хувийн санал өгөх эрхтэй юм. “Энэ хөрөнгө оруулалт нь бидэнд Орост болон орос хэлээр яригч  орнууд дахь улам бүр өргөжин тэлж буй интернетын зах зээл дээр бизнесийн шинэ орон зай судлах боломж олгох болно” гэж “Tencent” компанийн ерөнхийлөгч Martin Lau ярьсан байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж