
Сүхбаатар аймагт уралдааны морь унадаг хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ жилийн баяр наадмаас эхлэн уралдааны морь унаж байгаа хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хийх болжээ. Аймгийн баяр наадмын хурдан морь унаж байгаа унаачдын бүртгэл энэ сарын 9-ны өдөр морь барианы газарт цахимаар явагдахаар бэлтгэл ажил нь хангагдаж байна. Уяачид хүүхдүүдээ бүртгүүлэхээр ирэхдээ унаач хүүхдийн аав ээжийнх нь зөвшөөрөл, регистрийн дугаар, утасны дугаарыг мэдсэн байх шаардлагыг тавьж байгаа ажээ.
Д.ЦЭЦ