Армийг дэмжигчид исламчуудыг Каирын төвөөс гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.07-нд нийтлэгдсэн

Армийг дэмжигчид исламчуудыг Каирын төвөөс гаргажээ

Мохаммед Мурсийн талынхан болон  түүнийг эсэргүүцэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн гарч байна.

Мохаммед Мурси ба "Мусульман ахан дүүс" хөдөлгөөний лидерүүдийг улсаас урвасан, Египетийн иргэдийн эсрэг өдөөн хатгалага хийсэн мөн Палестины ХАМАС бүлэглэлийг зэр зэвсгээр хангасан хэмээн яллаж эхлэв.

Египетийн либерал улстөрч тус орны Ерөнхий прокурорын газарт хандан экс-ерөнхийлөгч Мохаммед Мурси болон “мусульман ахан дүүс”  хөдөлгөөний лидерүүдийг улсаас урвасан гэж үзэж буй талаараа гомдол гаргасан тухай орон нутгийн "Аль-Ахрам" сонин бямба гаригт мэдээлжээ.

Тухайлбал, Мамдух Хамза гэгч "Исламистууд Палестины нутаг дахь “Мусульман ахан дүүс”-ийн салбар болсон ХАМАС хөдөлгөөний гишүүдэд Египетийн иргэншлэл олгоход туслахаас гадна тэднийг зэр зэвсгээр хангаж байсан" гэжээ. Мөн түүнд байгаа мэдээллээр бол Мурси болон түүний талынхан египетчүүдийн эсрэг өдөөн хатгалага хийхээр бэлтгэн, цэрэг, цагдаагийн дүрэмт хувцсаар хангасан байсан гэнэ. Экс-ерөнхийлөгч хэвлэлийнхэн болон энгийн иргэдийг айлгах зорилгоор цуврал  хууль, журам бэлтгэсэн гэж Хамза буруутгаж байна. Цэргийнхэн өнгөрсөн лхагва гаригт Мурсийг засгаас зайлуулан, түүнийг хориод байна.

Улс төрийн хэд хэдэн бүлэг болон олон тооны залуучуудын хөдөлгөөний төлөөлөлтэй сөрөг хүчин улс орны эрх мэдлийг Мурси ба түүний “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн монополчилсон гэж үзэн, эсэргүүцлийн ажиллагаа явуулсан юм. Мурси сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлээгүй, улс орноо муу удирдсан хэмээн буруутгагдаж байгаа бөгөөд түүнийг Египетэд улс төрийн болон эдийн засгийн хямрал гаргасан гэж үзэж байгаа юм.

Египетийн түр хугацааны ерөнхийлөгч Мансур исламистууд давамгайлж байсан парламентын дээд танхмыг тараах зарлиг гаргажээ. Шурагийн зөвлөл гэгдэх уг танхим нь парламентын шинэ сонгууль болтол хууль тогтоох бүрэн эрхтэй юм. Парламентын Доод танхимыг жилийн өмнө цэргийнхний санаачлагаар Үндсэн хуулийн цэц тараасан. Түр ерөнхийлөгч Моаммед Ахмед Фаридыг тусгай албаны шинэ даргаар томилжээ.

Одоо харин Африкийн холбоо Египетийг тус байгууллагын гишүүнээс түтгэлзүүлээд байна.  Египетэд засаг шилжсэнийг тус холбоо хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгдэлдээ онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж