Хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй нэрт жүжигчин Том Ханкс өнгөрөгч баасан гаригт гэр бүлийнхнийхээ хамтаар папараццид өртжээ. Өдгөө 56 настай Ханкс эхнэр Рита Уильсон болон бэр Саманта Брайнт, ач охидынхоо хамт Малибуд “shopping” хийж байх үеэрээ ийнхүү гэрэл зурагчдын дуранд буусан байна.
Кино одын гэр бүл саяхан шинэ хүн угтсаны баяраа тэмдэглэсэн гэнэ. Учир нь Ханксын хүү Коллин, түүний эхнэр Саманта нар хоёрдахь хүүхдээ төрүүлж Шарлотте хэмээх нэр өгчээ. Аавынхаа шийрийг хатаахаар жүжигчний карейрыг сонгоод байгаа Коллин 2002 онд “Orange County”, 2005 онд “King Kong”-ийн шинэ ангид тус тус тоглоод байгаа юм.
Э.АНХТУЯА