Викториа Бэкхэм “Vogue China”-г чимнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Викториа Бэкхэм “Vogue China”-г чимнэ

Дэлхийн хамгийн дур булаам хосуудын тоонд зүй ёсоор багтах хөлбөмбөгийн нэрт од Дэвид Бэкхэм, дуучин, загвар зохион бүтээгч Викториа нар өнгөрөгч зургадугаар сард хүүхдүүдийнхээ хамтаар Хятадад амарч буй тухай шар хэвлэлүүд мэдээлж байсан. Урлаг спортын карейраасаа бизнест дутахааргүй амжилттай яваа хосууд Азийн их гүрэнд дан ганц амарч зугаалахаар очоогүй бололтой. Учир нь өчигдөрхөн Викториа өөрийн твиттер хуудсанд алдарт “Vogue China” сэтгүүлийн ирэх наймдугаар сарын ковер болох зургаа тавьжээ.

Түүний Хятад дахь дэлхийд алдартай сэтгүүлийн нүүр царай болох дээрх мэдээллийн дараа Викториа хувцас загварын бизнесээ Хятадын зах зээлд түлхүү гаргаж, бизнесээ өргөжүүлэх бололтой гэсэн мэдээллүүд онлайн ертөнцөд түгэх болжээ. Гэхдээ Викториа энэ талаар ямар нэг тодорхой тайлбар хийгээгүй ч “Vogue China”-ийн нүүр царай болсондоо баяртай байгаа тухай болон сэтгүүлийн зүгээс өөртэй нь цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаа тухай твиттертээ  бичсэн байна.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж