Мексикт долоон хүн буудуулж амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Мексикт долоон хүн буудуулж амь насаа алджээ

Мексикийн Герроро мужид өчигдөр буудуулж амиа алдсан долоон хүний цогцос олдсон байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр тэдний тав нь хүүхдүүд байсан бөгөөд хохирогчдын цогцсыг тус мужийн захад орших далайн эргийн жижиг хот Coyuca de Benitez-ээс олжээ. Ихэнх нь толгойн тус газраа буудуулсан хохирогчдын үхлийг хар тамхины гэмт бүлэглэлүүдтэй холбоотой хэмээн албаныхан таамаглаж байгаа юм байна.

Учир нь Герроро бол Мексикийн хар тамхины томоохон бүлэглэлүүд ихтэйгээрээ алдартай мужуудын нэг аж. Мексикт хар тамхины иймэрхүү гэмт хэргээс болж 2006 оноос хойш нийт 70 мянган хүн амь насаа алдаад байгаа юм байна. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед тус улсад  ихсэж байгаатай холбоотой Мексикийн Засгийн газраас анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж. Тус улсын Ерөнхийлөгч  Энрике Пенья Ньето хүртэл хар тамхитай дайн зарлаж  хатуу тэмцэх болно гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж