
Сорилт барилдааны 38 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны Нямхүүгийн Азжаргал (дасгалжуулагч Ц.Хосбаяр), ”Женко” клубийн Цэдэндамбын Лхамхүү (дасгалжуулагч н.Мөнхдуулдах) нар өрсөлдөж, Н.Азжаргал 7:4-ийн харьцаагаар оноогоор ялж Азийн АШТ-нд оролцох эрх авлаа.
43 кг-ийн жинд Увс аймгийн Төмөржавын Аззаяа (дасгалжуулагч н.Дугармаа), ”Алдар” спорт хорооны Отгонбаатарын Энэрэл (дасгалжуулагч Ц.Хосбаяр)-ийг цэвэр ялж эх орондоо болох тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзол хангалаа.
Эх сурвалж: www.wrestling.mn