Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай

Долоо хоног бүрийн бямба гаригийн 10.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хуваарийн дагуу маргааш Засгийн газрын хуралдаанаар 30 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Түүнд тусгаснаар “Нууц”-ын зэрэглэлтэй хоёр асуудал багтаж байгаагийн зэрэгцээ “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг байгуулах тухай” багтжээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны урт хугацаат зээлийг иргэдэд олгож эхэлсний дараа Ерөнхий сайдын зүгээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн зорилтот бүлгийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зорилгоор “Төрийн орон сууцны корпораци” байгуулахаа мэдэгдэж байсан. Тэгвэл энэ асуудлыг маргааш хэлэлцэнэ. Мөн өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулан Өршөөлийн тухай хуулийн төслийг дэмжих эсэх тухайд Засгийн газар шийдвэрээ гаргах нь. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс тодруулж харна уу.

Г.ДАРЬ

Хэлэлцэх
асуудал

Засгийн
газрын гишүүн

  1.  

Хөрөнгө гаргах тухай

Д.ТЭРБИШДАГВА

  1.  

Финландын Парламентын даргын
айлчлалын дүнгийн тухай

Л.БОЛД

  1.  

Польш Улсын Сенатын Маршалын
айлчлалын дүнгийн тухай

Л.БОЛД

  1.  

Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр
шагнах тухай

 

Ч.САЙХАНБИЛЭГ

  1.  

Санамж бичгийн төслийн тухай

 

Ч.САЙХАНБИЛЭГ

  1.  

Орон сууц хувьчлах тухай

Ч.УЛААН

  1.  

Газрын тосны зарим бүтээгдэхүүний
гааль, онцгой албан татварын тухай Засгийн газрын тогтоолын төсөл

Ч.УЛААН

  1.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн
санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд
Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

 

Х.ТЭМҮҮЖИН

  1.  

УИХ-ын гишүүн Су.Батболдын
санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд  Засгийн газраас өгөх
санал, дүгнэлтийн тухай

                                              

Х.ТЭМҮҮЖИН

  1.  

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд
нарын санаачлан боловсруулсан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай
газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын
төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай

 

Х.ТЭМҮҮЖИН

  1.  

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын
санаачлан боловсруулсан өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас
өгөх санал, дүгнэлтийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

  1.  

Архидан согтуурахтай тэмцэх
сангийн дүрэм батлах тухай

Х.ТЭМҮҮЖИН

  1.  

Уньт-Тариалан чиглэлийн авто замын
барилгын ажлын  хэрэгжилтийн тухай

А.ГАНСҮХ

  1.  

Газрын тостой холбогдсон үйл
ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай

Д.ГАНХУЯГ

  1.  

Газрын тосны бүтээгдэхүүний улсын
нөөцийн шатахууныг шилжүүлэх тухай

Д.ГАНХУЯГ

  1.  

Үл хөдлөх хөрөнгийг хувьчлах,
шилжүүлэх тухай

Х.БАТТУЛГА

  1.  

Бага хурал зохион байгуулах тухай

Х.БАТТУЛГА

  1.  

Нөөц бүрдүүлэх тухай Засгийн
газрын тогтоолын төсөл

Н.УДВАЛ

19. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг байгуулах тухай*
                                                            (Ц.БАЯРСАЙХАН)
 
20. Хөдөөгийн бизнесийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай
                                                           (Н.БАТБАЯР)          
 
21. Экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай
                                                            (Н.БАТБАЯР)
 
22. Концессын жагсаалт батлах тухай*
                                                            (Н.БАТБАЯР)
 
23. Нууц асуудал*
                                                            (Н.АЛТАНХУЯГ)
 
24. Нууц асуудал*
                                                            (Ц.ОЮУНГЭРЭЛ)
 
25. Бусад асуудал*            
                                                            (Н.АЛТАНХУЯГ)

 

Танилцуулах
асуудал

 

26.

Байгаль орчин, ногоон хөгжлийн
сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

С.ОЮУН

27.

“Шивээ-Овоо”-гийн хүрэн нүүрсний
ордын талаарх танилцуулга

Д.ГАНХУЯГ

28.

“ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн хагас
коксон шахмал түлш үйлдвэрлэх төслийн явцын тухай танилцуулга

Д.ГАНХУЯГ

29.

2013 оны хаврын тариалалтын
урьдчилсан дүнгийн тухай танилцуулга

Х.БАТТУЛГА

30.

Засгийн газрын 2012-2016 оны үйл
ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг монгол хүн” бүлэгт тусгасан зорилтыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн бодлого,
чиглэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж