Германд төрөлт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Германд төрөлт нэмэгджээ

2012 онд Германд өмнөх жилийнхээсээ илүү олон хүүхэд төржээ. Гэтэл үхлийн төвшин эсрэгээрээ нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Германы холбооны статистикийн албаны мэдээ долдугаар сарын 4-нд нийтлэгдсэн байна. Тус мэдээнд өнгөрсөн онд 674 мянган хүүхэд төрсөн нь өмнөх жилийнхээсээ 11 мянгаар илүү байна. Гэтэл үхлийн  үзүүлэлт сүүлийн 40 жилийн дотор үргэлжлэн нэмэгдэж байгаа гэсэн дүн гарчээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн онд хоёр хувиар илүү болон 870 мянган үхэл бүртгэгдсэн байна.

Статистикийн мэдээнд цагаачдын урсгалыг нэмээгүй юм. Өнгөрсөн онд сая гаруй цагаач Германд ирсэн ба 712 мянган хүн Германаас гарч явжээ.

Гэрлэлтийн тоо өссөн нь төрөлтөд эерэгээр нөлөөлөлсөн байж болох талтай. Өнгөрсөн онд 387 мянган немцүүд гэр бүлтэй болсон нь өмнөх оныхоос 10 мянгаар их байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж