Залуу дизайнеруудын төгс хослол

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Залуу дизайнеруудын төгс хослол

“Blue Mon” цамхагт байрлах “Blue moon” арт галерейд энэ сарын 3-нд  “Salire Tulipana” хувцас загварын шоу боллоо.  Залуу дизайнер Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан анхны бие даасан “Salire Tulipana” загварын шоу энэ үдэш олны харааг булаасан юм. Загварын шоуг “Blue moon” арт галерейд дэлгэсэн нь ч учиртай аж. Залуу дизайнерууд тус галерейтэй хамтран ажилладаг уран бүтээлчид учраас нээлтийн шоугаа эл үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ.

Дизайнер Э.Алтанзул БНСУ-д суралцаж төгссөн бөгөөд анх удаа эх орондоо загварын коллекцио толилуулж байгаа юм. Тэд өөрсдийн урласан зуны өнгийг илтгэсэн 30 гаруй загвартай “Salire Tulipana” коллекцио энэ өдөр танилцуулав.

Өдөр тутмын чөлөөт хувцаснуудаас гадна чимхлүүр ажиллагаатай хуримын даашинзыг чадварлаг урласан нь тэдний ур чадварыг илтгэж байв. Мөн загвар өмсөгчдийг нь ч гэсэн онцлон хэлмээр санагдсан шүү. Учир нь энэ шоунд БНСУ-д загвар өмсөж байсан охид оролцсон нь шинэлэг байсан юм.

Загвар зохион бүтээгч бүсгүйчүүдийн зуны өдөр тутмын хувцасны загвараас танилцуулъя. Тэд тун удахгүй фейсбүүк хуудсаараа дамжуулан эдгээр даашинз, өдөр тутмын хувцсаа онлайнаар борлуулах гэнэ лээ. Харин тэдний дараагийн шинэ коллекцийн тэсрэлт ирэх шинэ жилийн өмнө “Blue moon” арт галерейд болно гэдгийг дуулгая. 

"Salire Tulipana" хэмээх хувцас загварын шоуны зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж