Сеул, Пхеньян аж үйлдвэрийн бүсээр хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Сеул, Пхеньян аж үйлдвэрийн бүсээр хэлэлцээ хийнэ

Сеул, Пхеньян хоёр Кэсоны аж үйлдвэрийн талаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Дөрөвдүгээр сард зогсоосон цогцолборын цаашдын хувь заяаны талаар ярилцахаар төлөвлөсөн аж.

Хоёр Солонгос Кэсоны аж үйлдвэрийн бүсийн талаар хэлэлцээгээ сэргээхээр болжээ. Долдугаар сарын 4-нд мэдээлснээр, шинжээчдийн төвшинд хэлэлцээг ирэх бямба гаригт сэргээхээр болсон байна.  Хөршүүдийн харилцаа хурцадсаны улмаас дөрөвдүгээр сард Хойд Солонгосын хаасан Кэсоны  үйлдвэрийн цогцолборын цаашдын хувь заяаны асуудлыг ярилцахаар хоёр тал төлөвлөжээ.

Үүний өмнө Хойд Солонгосын эрх баригчид өмнөдийн үйлдвэрийн эзэдэд Кэсоны аж үйлдвэрийн бүсэд эргэн ирэхийг зөвшөөрнө гэсэн байлаа. Дөрөвдүгээр сарын эхээр Хойд Солонгос өөрсдийн 50 мянган ажилтнаа  уг бүсээс татан хилээ хаасан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж