
Тус арга хэмжээний хүрээнд Хөх хотод ял эдэлж буй иргэддээ эрх зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, мөнгөн тусламж үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлсэн байна. Энэхүү арга хэмжээг тус Консулын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд ял эдэлж буй Монгол иргэд болон тэдний ар гэрийнхэн нь талархаж байгаагаа ч илэрхийлсэн байна.
Т.МАША