
Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд өчигдөр зорчиж байсан хот хоорондын автобусаар зорчиж явсан 53 настай эрэгтэй учир битүүлгээр гэнэт амьсгал хураажээ. Талийгаачийн нас барсан шалтгааныг шүүх эмнэлэг болон цагдаагийн байгууллагад шалгаж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Мөн Ховд аймгийн Дөргөн сумын усан цахилгаан станцын дэргэдэх нууранд 23 настай эрэгтэй сэлж байх үедээ өчигдөр 14.00 цагийн үед хөл алдан живж, амь насаа алдсан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Д.ЖАРГАЛ