Сайхан арьстай байхын нууц

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Сайхан арьстай байхын нууц

Толигор өнгөлөг арьстай бүсгүйд атаархаж байна уу? Магадгүй огт будаагүй мэт харагдаж байж ч мэднэ. Сайхан арьстай байхын нууц нь секстэй холбоотой  гэдгийг мэдэх үү ?

Өдөр бүр дур тавьж байх нь эрүүл байх аргуудыг нэг. Сексологчидийн үзэж  буйгаар хүн өдөр бүр шүд, гар нүүрээ угааж заншсан байдаг шигээ тогтмол секс хийж байх хэрэгтэй гэнэ.

Үрчлээ үүсэх нь бага. Бэлгийн таашаал байнга авч байдаг хүний арьсанд үрчлээ суух нь харьцангуй бага байдаг байна. Сексийн үед коллагены хэмжээ ихэсдэг нь үрчлээ үүсэх процесс бий болохгүй гэсэн үг . Ялангуяа ачаалал ихтэй ажлын өдрүүдэд та нүүрэндээ маск тавьж амжаагүйдээ харамсах хэрэггүй.   Мөн цусны эргэлт сайжирч хүний арьсийг толигор цэвэрхэн болгодог хүчил төрөгч ялгаруулахын зэрэгцээ хүний бие дэх хорт бодисын хэмжээг багасгаж, уруулыг эрүүл харагдуулдаг.
 

Секс хийх нь дасгал хөдөлгөөн хийснээс ялгаагүй учир гормоны хэмжээг бууруулж, хэвийн хэмжээнд барьж байдаг. Үр дүнд нь хүний арьс, үс улам эрүүлждэг.

Хөгшрөлт удаан явагддаг. Бэлгийн идэвхитэй амьдралтай хүн наснаасаа залуу харагдана. Учир нь секс хийхэд коллаген ихээр ялгардаг  тул  нөсөө, арьс сулбайх зэрэг хөгшрөлтийн шинж тэмдэг үүсэх нь бага байдаг.

Арьс хуурайшихаас хамгаална. Эмэгтэйчүүд нас ахиж, цэвэрших үед бэлгийн дур хүсэл нь буурдаг. Учир нь энэ үед гормоны хэмжээ багасдаг юм. Цэвэршилт нэгэнт эхэлсэн бол арьс хуурайших нь олонтаа тохиолдоно. Харин сексийн идэвхитэй амьдралтай хүмүүс цус багадалт  болон хүчилтөрөгчийн дутагдалд оролгүй наснаас үл хамааран арьс хуурайших зовлон амсдаггүй.

Үргэлж залуугаараа байна. Бэлгийн ажлаас байнга таашаал авч чаддаг хүн залуу хүн шиг харагдаж, сэтгэж чаддаг. Хэдэн жилийн өмнө хүмүүсийн  дунд явуулсан сексийн асуудлуудтай холбоотой судалгаа үүнийг баталсан юм. 10 жилийн хугацаанд 3500 –аад эрэгтэй  эмэгтэй хүмүүс оролцсон уг судалгаагаар   сексийн идэвхитэй амьдралтай хүмүүс  бусад хүмүүсээс даруй 7-12 насаар залуу харагдаж байжээ.  

Хумс бэхжинэ. Арьсыг толигор болгоход нөлөөлж буй гормонууд жирэмсний үед хумсыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй.

Арьсыг чийгшүүлнэ.
Энэ бол өдөр бүр авах шингэнээ сексээр орлуул гэсэг үг биш. Нэгэнт цусны эргэлт сайжирч байгаа бол бие махбодь хэрэгцээт шингэнээ авч байгаа хэрэг юм.

Арьсны нүх сүвийг нээж өгнө. Танд нүүрээ цэвэрлэх шаардлага гарахгүй. Хөлс ихээр ялгарах нь арьсны нүх сүвийг нээдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж