Кипр Сириэс дахин дүрвэгч хүлээж авахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Кипр Сириэс дахин дүрвэгч хүлээж авахгүй гэв

Киприйн Цагаачлалын албаны дарга Ани Шакали өнөөдөр Сири улсаас дахин нэг ч дүрвэгч хүлээж авч чадахгүй гэж мэдэгджээ. Киприйн цагаачлалын алба Сириэс өдөрт олноороо цутган орж ирж буй дүрвэгчдийг урсгалыг зохицуулж, тэднийг орон байр, ажил хөдөлмөрөөр хангаж хүчрэхгүй болсон аж. Хэдийгээр Сирийн дүрвэгчдийн ихэнхи нь Кипрээр дамжин Грекийг зүглэдэг боловч Кипр дахь сиричүүдийн тоо хэрээс хэтрээд байгаа гэнэ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг унагаахын төлөөх бослого үймээний хөлд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 100 мянган хүн амь үрэгдэж, сая гаруй хүн эх орноосоо дүрвээд байна. Сирийн иргэд зөрчил мөргөлдөөнөөс дайжин хөрш Йордан, Турк, Кипр зэрэг улсууд руу хэдэн зуугаар дүрвэж байгаа юм. Гэвч дүрвэгчдийн хуаранд амьдарч буй Сирийн иргэд бор хоногийг арга ядан аргацаасан байдалтай, маш хүнд байгаа тухай НҮБ-аас мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж