Н.Номтойбаяр практикч уу?

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр практикч уу?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр практик мэдлэг сайтайгаа ангийн нөхөддөө "гайхуулав". Чуулганы хуралдаанаар Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нь ярилцсан юм.

Энэ үеэр тэрээр хууль санаачлагч Х.Тэмүүжин гишүүнийг “Олон жил багш хийсэн учраас онолын мэдлэгтэй байна” хэмээн "дүгнээд”, санаачилсан хуулийн төсөлд нь өөрчлөх, зарим заалтуудад нь анхаарах зүйл байгааг сануулав.

Гадаад, дотоодод олон жил суралцсан Н.Номтойбаяр гишүүн “Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд практик маш чухал шүү” гэдгийг Х.Тэмүүжин гишүүнд анхааруулна лээ. Түүгээр ч барахгүй энэ хуулийн төслүүдийг цаашид хэлэлцэхдээ хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг ч гаргав. Үүнийгээ тэр "Та онолын талын мэдлэг сайтай, харин би практик өндөртэй" хэмээн гайхуулна лээ.
 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж