
“Богд-Ар” оршин суугчид МХЕГ-т “Энэхүү байр нь 2005 онд ашиглалтад орсон цагаас эхлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хана тааз нь нуран, мөөгөнцөртөж, борооны ус дусалдаг” гэж гомдол гаргасан юм. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд “Богд-Ар” хорооллын оршин суугчидтай уулзаж, “Богда холдинг” компанийн удирдлагуудад иргэдийн гаргаад байгаа гомдлыг цэгцэлж, орон сууцны чанар аюулгүй байдлыг сайжруулж, иргэдийн гомдлыг барагдуулах үүрэг өгч байжээ.
Д.ЖАРГАЛ