
АНУ-ыг ниргэсэн Сэнди хар салхины үеэр хаагдаж, их завсарт орсон Эрх чөлөөний хөшөөг өчигдөр болсон Америкийн тусгаар тогтнолын өдрөөр олон нийтэд танилцууллаа. Америкчуудын үндэсний бахархалт тусгаар тогтнолын өдрөөр болсон “Эрх чөлөөний хөшөө”-г нээх ёслолыг Нью-Йорк хотын дарга удирдан, салют буудуулж, тууз хайчилсан байна. Суурьнаасаа титэм хүртлээ их засварт орж, шинээр өнгө зассан 46 метр өндөр “Эрх чөлөөний хөшөө” өдгөө 127 жилийн нүүр үзэж байгаа юм. Сэнди хар шуурганы үеэр “Эрх чөлөөний хөшөө”-ний цахилгаан, бохирын систем эвдэрсэн ба хөшөө болон арлын нийт хохирлын хэмжээ 59 сая ам.доллар болсон байна.
АНУ нь 1776 оны долдугаар сарын 4-нд Америкийн хувьсгалын дайны үеэр Их Британи улсаас тусгаар тогтносноо зарлаж байсан аж.