
өөр юу ч боддоггүй. Олсон орлого маань ч олигтой зүйл авахад хүрдэггүй”
гэж баахан зовлон тоочих дуртай дуучид маань үнэтэй хаусанд амьдарч,
чамин машин хөлөглөж яваагаа ч урлагийн буян гэлцэхээс ичдэггүй. Харин
тэд татвараа төлж, эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах
дөхөөд ирэхээрээ усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болчихно. Ийм л
хэдэн зартай нөхдийг гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа тэргүүлэх
болсоор багагүй хугацааг үдэж байгаа гэнэ. Татварын байцаагчид түүнтэй
холбогдож учир байдлыг нь сануулахаар дөнгөж саяхан л уриалгахан сонсч
байсан хүн чинь шууд л бухимдан “Би биш ээ, тэр хүн чинь. Ариунаа энд
алга байна” гээд тасалчихдаг юм билээ. Энэ арга барилыг нь цаг алдалгүй
сурч авсан рок попынхон татварын тухай сонсохоор л чихээ дарах шахам
зугтааж “Би биш ээ” гэж булзааруулдаг болжээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу.