Ойрын 3 хоног би олигтой зүйл бичсэнгүй. Ажилаар хөдөө явахдаа бишгүй
олон хоног буудлаар хоноглов. Буудалд орой амарч байгаа хүнд зурагт эргүүлэхээс
өөр ажил олдохгүй учир дэмий суваг солин хэвтэнэ. Гэтэл ТМ телевиз дээр нэгэн
шинэ кино эхэлж байна шүү. Шинэ ч гэждээ Хятадын хийсэн 1992 оны кино. Жэки
чаны хийсэн Согтуу мастер. Аав нь оточ ээж нь аз жаргалтай эмэгтэй. Галт тэргэнд
дүрсгүйтэж яваад ачааны хэсэгт орж ирэх ба тэр үед нэг хүн хүмүүсийн ачаан
дундаас нэг зүйлийг хулгайлан гарна. Энийг ажигласан Жэки Чан араас нь үсэрч
хөөцөлдөж Кунг Фугийн эрдэм солилцоно. Зодолдох явцдаа та юу хулгайлж байгаа
юм бэ? гэхэд чи муу урвагч надтай тулалдах хэрэггүй. Энэ тамга байгаа юм. Энэ
тамга чинь аль дээр үеийнх биз дээ. Бид одоо энэ эртний тамгаар яахын гэхэд
өнөөдөр нэгийг авч гарж байгаа юм, маргааш ч гэсэн зөөнө. Тэгээд хожим манай
Хятадын залуучууд харь улсын музейгээс түүхээ судлах хэрэг гарна гэж тэр
хулгайч өвгөн хэлдэг.
Үнэндээ хулгайч өвгөн Английн элчин сайдын яамны
чемоданаас өөрийн эртний хааны тамгыг хулгайлсан байдаг. За энэ ч яахав…Энэ
киног үзсэний дараа надад нэг зүйл маш эвгүй санагдсаныг одоо бичье! Миний нэг
танил бий. Тэр хүнд хийж үзээгүй бизнес ховор. Газар тариалан, тогооч,
хамгаалагч, зөөгч, буудал, барилга гээд л олон ажил тэр хийнэ. Хийсэн ажил
болгоноо надад ирж сонин сайхныг нь сонирхуулдаг. Бид мэддэг мөртлөө
анзааралгүй өнгөрөөдөг.
Ааа наадхаас чинь илүү банкны найман хувийн хүүтэй
байрны зээл чухал гэж амьдралын аахар шаахар зүйлд автаж анхааралгүй орхидог
зүйлийн талаар бичих гэж байна. Нэг өдөр найз над дээр хүрч ирээд мөнгө зээлээч
гэж байна. Хэд? 1 сая. За чи мөнгөөр яах нь вэ өөрийн мөнгөө яачиахаав. Покер
тоглоод байгаа юм биш биз дээ гэсэн чинь? Үгүй ээ ирээд ярина гэж байна. Өгөөд л
явуулав. 1 сарын дараа 1 сая 500 мянган төгрөг надад авчирч өгч байна. Найз
ярина. Хөгшин чинь бүр мөнгөгүй болоод тэгээд Хархорин зах дээр явж байсан чинь
манай жорлонгийн өрөөнд арцаа асаадаг сангийн бойпор харин эртний эдлэлийн
лангуун дээр 120,000 төгрөг гэж байна. Авах уу? гэсэн чинь дуртай нь аргагүй
аваад ир гэж байна шүү.
Аваад очсон чинь нээрээ шууд л бэлэн мөнгө тоолж өгөөд
авч байна. Харахад ноорхой хувцастай ард талдаа төмөр сейф тавьсан гудамжны
хуушуур бууз идэж варений шилэнд цай уудаг авга, ах эгч нар чинь торох юмгүй
мөнгө тоолоход би гайхсан гэж. Тэгээд нэг авгай нөхөр хоёр орой намайг хоолонд
оръё гэж байна. Тэгээд бойпор авсан мөнгөн дээрээ 70,000 төгрөг ямар нэгэн
шалтгаангүй надад нэмж өгөв. Орой ч хэлсэн газар нь очтол ах эгч хоёр дотноор
инээмсэглээд миний дүү их сэргэлэн санагдлаа. Их мөнгөний ажил хийх үү гэж байна.
Манай хүн мэдээж тэгье, сонсъё л гэж авсан байх. Тэгээд 1,500,000 төгрөг олоод
хүлээж бай. Гурав хоногийн дараа хамт хөдөө явна гэж хэлсэн гэсэн. Ингээд л
гурав хоногийн дараа зүүн аймаг руу явсан ба юу хийх гэж байгаагаа хэлэхгүй
үйлдлээр нь үзүүлнэ гэсэн байна. Нэг аймгийн төвийн зах дээр нь очоод
машинтайгаа зогсч ажиглалт хийгээд, арай ч арчаагаа алдаагүй тэгсэн мөртлөө
архичин байрын бөөгнөрсөн залуучууд дээр очин шууд ажилаа ярьсан. За ах нь
хуучин л зүйл байвал юу ч хамаагүй авна. Юу ч хамаагүй миний дүү нар гэрийнхаа
амбаарт хэвтэх хуучин муусайн зүйлүүдээ авчирч ахдаа өгөөрэй гэв.
Тамхилж зогсох
хэсэг залуучууд гайхсан хэрнээ хэдэн цагийн дараа хэлсэн зочид буудлын гадаа
ихэнх нь тэвэр дүүрэн, цүнх дүүрэн олон юмтай ирнэ. Хуучны дээр үеийн СССР-ын
эвдэрхий радио, Оросын халуун сав, марк, тэмдэг, лам дээл, сэтэрхий хагархай
аяга, эмэгтэй хүний чимэг зүүлт, бурхан, хос модон савх гээд л дээр үеийн гэсэн
болгоноо тэд авчирна. Авчирсан юм болгоныг хэдээр өгөх вэ гэж асуух ба
нөгөөдүүл нь ширхэг бүрийг нь 5000-10,000 төгрөг гэж үнэлнэ. Ах нь ширхэглэж
авах дургүй. Ингээд багцлаад шууд 80,000, 90,000 гээд л авхад нөгөөдүүл нь
бараг зүүд биш байгаадаа хэмээн баярлана. Хэний хэрэггүй айлын амбаарт хэвтэх
хогийг харамгүй худалдан авч, өөрийнх нь 1,500,000 төгрөгөөр ч гэсэн хог худалдан
авсан нь манай найзын гайхширлыг төрүүлсэн байна.
Тэгээд хотод эргэн ирээд хэн
нэгэнтэй утсаар ярьтал удалгүй дээр үеийн муудсан машин унасан хэсэг хүмүүс
гэрт нь ирсэн ба шууд авчирсан хогоо дэлгэж зарж гарав. Зарсан зүйлийн үнийг
надад ярьснаар би санахыг хичээж доор бичлээ.
Лам хувцас анхны үнэ нь 20,000 энд ирээд тэр хүмүүст 120,000
Сэтэрхий модон аяга анхны үнэ нь 5000 энд ирээд тэр хүмүүст 25,000
Сэтэрээгүй бүтэн модон тагш 10,000 энд ирээд 50,000
Алдарт эхийн одон 3000 төгрөг энд ирээд 10,000 төгрөг.
Будаатай болон дээр үеийн сэтэрхий ч хамаагүй гангар шаазан 2500
энд ирээд 6000 төгрөг
Оросын халуун төмөр сав 15,000 энд ирээд 45,000 төгрөг.
гэх мэт бараа болгоноо ширхэглэж зарна. Тэр өөрөө 2 сая төгрөгтэй
явсан. Манай найзын мөнгөтэй нийлээд 3,5 сая төгрөг. Нүдэн дээр нь мөнгө нь 6 сая
төгрөг болов. Зүүд зэрэглээ шиг л манай хүнд санагдав. Гэхдээ явсан хэрэг
бүтсэн гээд л дотроо их баярласан гэсэн. Манай найзад анх явсан гээд 2,500,000
төгрөг өгсөн. Миний мөнгийг 1,5 сая болгож өөрөө 500,000 цэвэр олсон гэсэн. Тэр
ах нь хүмүүсийн авчирсан зүйлийг багцалж авдаг нь их учиртай. Хүн халуун сав
болон сэтэрхий аяга, савхандаа их ач холбогдол өгөөд зарим жижиг сажиг зүйлээ
тооодоггүй өнгөрөөдөг гэсэн. Энэ үед нь жинхэнэ тоглолтоо хийж том зүйлийн цаана
нь нуугдсан жижиг хогноос л их ашиг олдог гэв. Бүр алт ухаж нинжа хийснээс
илүү гэж байна.
Нөгөө ах нь бүх бараагаа зарж дуусаж хүмүүсээс мөнгөө тоолж
авсныхаа дараа нэг одоо гол наймандаа оръё хэмээн энгэрээсээ цагаан алчуурт
боосон нэг зүйл гаргаж ирсэн нь хоёр ширхэг энгэрийн тэмдэг байв. Хэн ч
анзаараагүй ногоон тэмдэг. Багцалсан хогон дундаас энгэрийн тэмдэгнүүдийн
даавуунд хатгасан зүйлийг хэн нэгэн залуу зарсан. Алдарт эх болон гавьяатын
тэмдгэндээ их ач холбогдол өгөөд тэр тэмдэгээ үнэлээгүй юм тэр залуу. Тэгсэн
нүдэн дээр нь нөгөө тэмдгээ 2 сая 800,000 мянгаар зарсан. Нөгөө тэмдэг нь бүр
үнэтэй. Тэмдэг биш бүр одон байсан. Ойн медаль болон тэмдэгнээс одон нь үнэтэй.
Гэхдээ тэр одон нь бүр ховор. Хүндэт Чикист билүү юу билээ би санахгүй байна.
Ямар ч байсан ногоон дээлтэй хүний зурагтай одонгоо 18 сая төгрөгөөр зарав. Мань
хүнд бас урамшуулал болгож 1 төгрөг нэмж өгөв. Би асууна. Тэр тэмдгээр энэ
хүмүүс яах гэж байгаа юм бол? мэдэхгүй ээ. Тэр ах надад нэг альбом өгсөн.
Бүх тэмдэг болон одонгийн зурагтай каталоги. Би цээжлэх ёстой. Найз нь
цээжилчихвэл удахгүй байр авлаа гээд л надад томров.
Мөн миний тэр танигдах ах
бол анхан шатны гэсэн. Тэр худалдаж авсан хүмүүс нь дунд шат, дээд шатны
нөхдүүд нь бүгд нууц. Хүн явуулж авхуулдаг. Өөрсдөө ил гардаггүй. Гэхдээ дээд хүмүүсийнхэн
дээр Хятадууд байдаг. Ихэнх ховор зүйлээ багцлаад урагшаа гаргадаг. Мөн хогоо ч
гэсэн багцлаад контенорт хийж урагшаа гаргадаг гэсэн хэмээн надад ярьлаа. Сүүлд
найзтайгаа тааралдсан чинь, энэ бизнес ашиггүй болсон. Хөдөөгүүр юм байхгүй
болсон байна лээ. Яваад яваад тун муухан зүйл л олдож байна гэж надад ярьлаа.
За нөхдөө бид чинь нөгөө Жэки Чаны согтуу мастер гээд кинон дээр гардаг шиг
хамаг зүйлээ гадагшаа алдаад дуусч байгаа юм байна.
Эцсийн эцэст ойн медаль ч
үгүй одон тэмдэг ч байхгүй. Дээр үеийн бүх соёл дурсгалын зүйлээ алдаад дуусч
байгаа юм байна. Хөдөө хог олдохгүй байна гэхээр ховордоод дуусч байгаагийн
шинж. Ихэнх улсын бизнесмэнүүд хязгааргүй их хөрөнгөтэй болсныхоо дараа
дэлхийн үндэстэй болгоны соёлын өвийг худалдаж авах нууц нийгэмлэгт мөнгөн
хандив өргөдөг. (Марк Ольсен…Мөнгөөр юу авч болох вэ? ном) Ингэх нь
хөгжингүй буурай орны түүх соёлыг үгүй хийж устгах гэсэн санаа. Мөн өөрийн улсын
сан хөмрөгийг баяжуулж өөрийн улсаа дэлхийд сурталчилах гэсэн санаа өөр юу ч
биш.
Эрээн дээр би тоног төхөөрөмж хайгаад санамсаргүй зэргэлдээх жижиг
тосгонуудаар явж байтал нэгэн гудамж байв. Яваад үзтэл дан Монголын мөнгөн
тэмдэгтүүд он оноороо цоо шинээрээ лангууны ард байх ба тус бүрийг нь үнэлэн
зарж байв. Нөгөө эртний эдлэлийн хэрэгсэлүүд ч байв. Захын нэг муу Эрээнд
хүртэл шүү. Урьд нь алдаад байхад хэн ч тоодоггүй байсан үлэг гүрвэлийн ясыг
сая Монголд авчрахад сонгуулийн шоу болон гүрвэл Оюунгэрэл ч гэж хоч хүртэл өгч
шоолох хүмүүс олон байсан. Яасан их ярьж рекламддаг юм гээд л.
Уг нь миний ойлгосноор
Олон улсын шүүхэд өөрийн улсын иргэнийг нь буруутгуулж, өөрийн түүх өв соёлын
түүхээ авчирч болдог талаар залуу үедээ үлгэрлэхийн тулд авчирч байна. Ингэж
улиг болтол суртачилсан санаа нь бидний залуу үеийг түүхийн дурсгалаа хайрла
гэсэн санааг өгөх байх хэмээн бодсон байх. Даанч манай залуучууд ойшоосонгүй.
Бүр зарим нэг намын дэмжигчид АН-шоу гээд үр хүүхдээ түр музейг нь очиж
үзүүлээгүй тухай онигоо хүртэл гарсан байсан. Би өөрөө нам бус. Хэн нь надад
ялгаагүй. Гол нь намын сурталчилгаа биш түүх соёлын өв гэдэг талаас нь хараасай
хэмээн би энэ нийтлэлийг бичиж байна. Хятадын баячууд LV, Сhannel гэх мэт том
бренд хэрэглэдэг хэрнээ манай 19-20 зууны үеийн лам хүний хуучин хувцасаар
гоёхгүй нь тодорхой.
Миний нийтлэл бодит үнэн. Худал үгийг би хэзээ ч
бичихгүй. Мөн зарим хүмүүс миний нийтлэлээс бизнесийн санаа оллоо гэж байна билээ.
Нэг биш нилээд хэдэн хүн шүү. Харин энэ нийтлэлээс битгий бизнесийн санаа
олоорой хэмээн хичээнгүйлэн хүсч байна. Түүхийн дурсгалгүй улс үндэсгүй модтой
адил….. Ирээдүйд бид эх хувь нь ч олоогүй байгаа нууц товчоо дээрээс
хүүхдүүддээ зориулан ном гаргах уу эсвэл Ромын хамба ламын Ватиканы номын санд
хадгалаастай байгаа эртний бичвэрээс өөрийн түүхээ хайхуу ?
Эх сурвалж: http://animo88.blog.gogo.mn/