
Монголын шатрын холбооны ээлжит их хурал энэ сарын 23-нд буюу ирэх бямба гаригт МҮОХ-ны хурлын танхимд болох гэж байна. Хуралд холбооны удирдлага, удирдах гишүүдээс гадна идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй клубуудын захирлууд, шатрын зүтгэлтнүүд, аймаг бүрийн шатрын салбар зөвлөлийн төлөөлөгч, улсын шүүгч болон түүнээс цолтой шүүгчид, спортын мастер болон түүнээс дээш цолтой шатарчид оролцох ажээ. Тус хурлаар холбооны бүтэц, зохион байгуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээс гадна холбооны удирдлагаа сонгох юм.
С.Цэлмэг