
Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна орчны 95 хувийг зүлэгжүүлээд байгаа бөгөөд өдөр бүр усалж, бут сөөгийг хэлбэржүүлж байгаа юм.
Мөн Зам цэвэрлэгээ, Үйлчилгээний албаны зам талбайн 10 үйлчлэгч гарч, автомашины А зогсоол, засмал замууд, явган хүний зам талбай гэх мэт нийт 30 гаруй мянган метр квадрат талбайг цэвэрлэж байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.