Чилийн төрийн
өмчит “Codelco” компани шинээр Чукикаматагийн зэсийн ордыг ашиглах гэж байна.
Энэхүү төсөлд нийтдээ 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж
тус компаний удирдах албан тушаалтан Томас Келлер хэлсэн байна. Гэхдээ эхний
ээлжинд энэхүү төсөлд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон
талаар тус улсын Сангийн сайд Фелипе Ларраин мэдэгджээ.
Хөрөнгө
оруулалтын мөнгийг “Англо Американ” компани Чили дэх салбараас гаргуулахаар
болжээ. Төрийн өмчит “Codelco” компаний тодорхой хувийг тус компани худалдаж
авахаар гэрээ хийсэн юм. Энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж өгөх хэрэгтэй
байна гэж “Codelco” компаниас мэдэгджээ.
Э.Хулан