Төрийн тахилгын ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Төрийн тахилгын ёслол боллоо

Алтан Хөхий хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол 2013 оны долдугаар сарын 2-нд Ховд аймагт боллоо.
Уг
тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж,
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх
Р.Болд, А. Ганбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт, Төрийн
ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба
лам Д.Чойжамц, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал
Ц.Бямбажав, Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга
Д.Цэвээнравдан болон нутгийн иргэд, сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо.

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн албанд улиран сонгогдоод ажлаа шууд үргэлжлүүлж
буй Төрийн тэргүүний ажлын эхний томилолт ийнхүү тэнгэр газраа аргадаж,
байгаль дэлхийгээ баясгасан төрийн тахилгын ёслол байсан бөгөөд тэрбээр
“Эрдэнэт хүмүүний сэтгэл ухаанаар хандаж чадвал эх дэлхий ивээлээ
хайрлана, эс тэгвэл ширвэж хатуурхдаг байгалийн хууль бий” хэмээн хэлсэн
үгэндээ онцоллоо.

Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг
аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг арвин, ажил
үйлсэд ач тустай хэмээн үздэг. Төрийн тахилгатай хайрханы тэнгэрийг тайх
төрийн ёслол үйлдэх хуваариар дараагийн удаад 2013 оны долдугаар сарын
8-д Өмнөговь аймгийн Их Тахилгат Хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол
болно.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж