Зохион бүтээгч Дуглас Энгельбарт таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Зохион бүтээгч Дуглас Энгельбарт таалал төгсчээ

“Mouse” буюу хулганыг зохион бүтээснээрээ компьютерийн хөгжилд том алхам хийсэн Америкийн үндэсний технологийн медальт зохион бүтээгч Дуглас Энгельбарт 88 насандаа таалал төгсчээ. Дуглас Энгельбарт анх 1960-аад оны сүүл үед хоёр төмөр дугуй болон модон гэрээр хулганыг зохион бүтээж, патентийн эрхийг авч байжээ.

Дуглас Энгельбарт нь 1925 оны нэгдүгээр сарын 30-нд Портлэнд хотод радио завсарчины гэр бүлд төрсөн ба Орегон мужийн их сургуульд цахилгааны инженерийн ангийг дүүргэсэн аж. Дараа нь тэрээр дэлхийн II дайны үед армид радарын техникчээр ажиллаж байсан байна. Хожим Дуглас Энгельбарт НАСА-д цахилгааны инженерээр ажилд орсон ч Калифорнигийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар ажлаасаа гарчээ. Түүнчлэн тэрээр компьютерийн сонирхолдоо хөтлөгдөн Стэнфордын судалгааны хүрээлэнд орсон байна. Удалгүй Дуглас Энгельбарт өөрийн гэсэн лаборатортай болсноор компьютерийн чиглэлээр туршилт, бүтээлээ туурвиж эхэлжээ.

Дуглас Энгельбарт өөрийн зохион бүтээсэн компьютерийн хулганаараа тухайн үед  төдийлэн их ашиг олж чадаагүй байна. Харин 1983 онд Стэнфордын судалгааны хүрээлэн “Apple” корпорацид шинэ технологийг ашиглах лиценцийн эрхийг 40 мянган ам.доллараар худалдсан цагаас компьютерийн хулгана ихээр зарагдаж, түгээмэл хэрэглээ болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж