
Энэ чихуахуа өөрийн үүлдрийн дотор явагддаг жил тутмын уралдаанд оролцсон юм. Тахир дутуугийн төхөөрөмж нь түүнд бусад эрүүл ноходтой уралдахад нь саад болсонгүй.

Иорданы Абайед нэртэй малчин нохой Амман хотоос холгүй амьтан асрах төвд амьдардаг. Зургаан настай Абейед- Цагааны нугасыг нь 2011 онд бууны сум гэмтээснээс хойд түүний хойд хоёр хөл нь мэдээгүй болжээ. Одоо ийм дугуйтай болсон нохой хонио хариулах ажлаа хийсээр л байна.

Тель-Авивт амьдардаг Хоппа нохой урд мөчгүйгээр төржээ. Түүнд зориулсан энэ тусгай дугуйтай хантаазын тэндхийн оюутан хийж өгсөн байна.

Туркийн Сиси муур машинд дайруулаад нуруугаа гэмтээсэн түүхтэй. Тэр шинэ тэрэгтэй болоод Измир хотноо муурны үзэсгэлэнд оролцож, өдрийн муур гэсэн тусгай шагнал авчээ.

Йоркширийн терьер Колорадо мужид амьдардаг ба нэг хөлийг нь орлосон тусгай дугуйтай хантаазтай. Амьтан төхөөрөмжүүддээ дасахад хэд хоногоос хэдэн сарын хугацаа хэрэгтэй байдаг. Тэр нь гэмтлээс нь хамаатай гэнэ.

Дэлхийн тахир дутуу амьтаас хамгийн алдар нэртэй Крис Пи тоорой АНУ-д байдаг. Тооройг фермийн эзэн нь авчирсны дараа түүнийг малын эмч Лен Лусеро халамжлахаар шийджээ. Эзэн нь түүнийг “унтуулах” гэснийг нь Лусеро болиулаад өөрөө хүүхдийн тоглоомын деталиудаас энэ тэргэнцрийг хийж өгчээ. Удалгүй Крис Пи. Бэконы тухай сонирхолтой ном хэвлэгдэн гарна.

Мал эмнэлэгийн мэс засалч Ноэл Фитцпатрик мэргэжилтнүүдийнхээ хамт Оскар нэртэй мууранд титан хөл хийж өгсөн байна. Лондоны энэ муур титан хөлтэй дэлхийн анхны амьтан болжээ. Мөн яг нэг ийм хөлийг хожим тэрээр Митци нэртэй нохойд суулгасан байна.

Америкийн эзэнгүй гудамны нохой Наки"о гөлөг байхдаа дөрвөн мөчөө алджээ. Эздийг нь хөөн гаргасан эзгүй байранд үлдсэн түүний хөлнүүд хөлдсөн байлаа. Амьтны асрамжийн газар эдгээр хиймэл хөлийг түүнд хийлгэж өгчээ.

Бомбей хотын авто зам дээр урьд хөлөө гэмтээсэн морийг малын эмч нар олоод мэс засал хийн хөлийг нь тайрч оронд нь альбастран протез хийж өгсөн байв. Мачо нэртэй болсон морь одоо хиймэл эрхтэндээ овоо дасчээ.

Эм заан Мотала Бангкок хотынойролцоох мал эмнэлэгт сэргээх эмчилгээ хийлгэжээ. 1999 онд Мотала 39 настай байхдаа Мьянма, Тайландын хилийн орчим минийн дэлбэрэлтэд өртөн хөлгүй болжээ. Хэдэн жил нэг хөлгүй амьдарсан түүнд хожим хиймэл хөл хийж өгсөн байна.

Израилийн сафари хүрээлэнгийн Дарвин нэртэй анааш төрөхдөө хөлөө гэмтээсэн ба түүнийг эх нь голжээ. Малын эмч нар гэмтэлтэй хөлийн ачаааллыг хөнгөлөх тусгай зүүлтийг түүнд хийж өгсөн аж. Зураг дээр Дарвин төрөөд найман хоногтой үедээ.

Фүжи нэртэй далайн эмэгчин гахай 2002 онд сүүлний сэлүүрийнхээ 75 хувийг алдсан байна. Окинаво арлын далайн сангийн энэ амьтанд мэргэжилтнүүд уян материалаар хиймэл сүүл хийж өгсний дараа тэр дахин хурдан сэлэх болов. Дэлхийн анхны хиймэл сүүлтэй амьтан нь Фүжи болжээ.

Ю гэж нэрлэгдсэн, 25 настай яст мэлхий Кобе хотын усан санд амьдардаг бөгөөд хэдэн сарын өмнө хиймэл мөчтэй болсон байна. Өмнө хийж өгсөн хиймэл мөчнүүд нь түүнд тавгүй байжээ. Тусгай хантаазаар бэхлэгдсэн сэлүүр нь мухар хөлд нь зовлонгүй сайхан тохирчээ.

Иерусалаимын амьтны хүрээлэн энэ яст мэлхий мэдээгүй болсон мөчнийхөө оронд ер бусын скейтборд гэхээр төхөөрөмжийг тавьсан бөгөөд чөлөөтэй хөдлөх болсноор барахгүй найз “залуутай” болсон гэнэ.

Тель-Авивын сафари хүрээлэнгийн Цвика хочтой энэ яст мэлхийг зүлэг хадагч дээгүүр нь гарч гэмтээжээ. Малын эмч нар түүнийг эмчлээд хиймэл эрхтэн хийж хойд мөчийг нь орлуулжээ.

Лютик гэж нэрлэгдсэн нугас Теннесси мужийн амьтны асрамжийн газар байдаг ба төрөлхийн хөлгүй аж. Түүнд зориулсан хиймэл хөлийг “эгчийнх” нь сарвуунаас 3D-принтрээр хэвлэн бүтээсэн ба бусад деталиуд нь бүтээгдсний дараа хиймэл хөлтэйгээ явдаг болно.