“Мусульман ахан дүүс”-ийн удирдлагыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

“Мусульман ахан дүүс”-ийн удирдлагыг баривчлав

Эрх чөлөө, шударга ёс намын тэргүүн Саад эль-Кататни.
Фото: Khaled Elfiqi / AFP

Египетийн хүчний байгууллагынхан засгаас зайлуулагдсан Мохаммед Мурсийн хүрээний хоёр том тушаалын исламистыг баривчилжээ. Хөдөлгөөний улс төрийн жигүүр Эрх чөлөө, шударга ёс намын тэргүүн бөгөөд парламентын спикер Саад эль-Кататни, исламын хөдөлгөөний орлогч дарга  Рашад Байюми нарыг өнгөрсөн шөнө баривчилсан байна.

"Мусульман ахан дүүс" хөдөлгөөний 300 идэвхтэнг баривчлахаар хууль хяналтын байгууллагынхан зөвшөөрөл өгчээ. Долдугаар сарын 3-нд засгаас зайлуулагдсан Мурсийн оронд төрийн тэргүүний түр үүрэг гүйцэтгэгчээр Египетийн Үндсэн хуулийн цэцийн дарга Адли Мансурыг томилсон тухай  Батлан хамгаалахын сайд Абдель-Фаттах аль-Сиси мэдээлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж