Отгон гишүүн &#34ам нээв&#34

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Отгон гишүүн &#34ам нээв&#34

Ангийн нөхдөөсөө хожимдож тангараг өргөсөн Д.Зоригт гишүүн тангараг өргөснөөс хойш бараг л анх удаа чуулганы танхимд "ам нээв". УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнгээс эхлэн хэл ам дагуулж, тангараг өргөнө, өргөхгүй хэмээн шуугиж байсан ч эцэст нь Д.Зоригт гишүүн болох "эрхтэй" болсон.

Хэл ам дагуулсан сэнтийгээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, Монголын хууль, хяналтын байгууллагаар асуудлаа "шийдвэрлүүлэх" эр зориг гаргасан. Ингээд Өвөрхангай аймгийн асуудал "түр" намжих хугацаанд гишүүн болох бэлтгэлээ хангаж байсан тэрээр ангийн нөхөдийнхөө дунд ороод ч удаагүй байгаа юм. Өвөрхангайчууд хоёр дахь удаагаа Д.Зоригт гишүүнд итгэл үзүүлсэн учраас шинэ гишүүн биш учраас "ам нээх" ажиллагаандаа орсон бололтой.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж