
Онц сонирхолт, адал явдлаар дүүрэн энэхүү 3D кинонд “Harry Potter and the Prisoner of Azkaban”, “A Little Princess” бүтээлүүдээрээ дэлхийн сая сая үзэгчдийн танил болсон Америкийн найруулагч Альфонсо Куарон ажиллаж байгаа юм байна. Кино ертөнцийн нэр хүндтэй наадмуудын нэг Венецийн кино наадам ирэх наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын долоон хүртэл зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах аж. Одоогоор тус наадамд оролцох бүтээлүүдийг зохион байгуулагчид албан ёсоор зарлаагүй ч шүүгчдийн бүрэлдэхүүнийг Италийн нэрт кино найруулагч Бернардо Бертолуччи ахлан ажиллах гэнэ. Тэрээр өмнө нь 40 дэх Венецийн наадмыг шүүж байсан туршлагатай ажээ.
Э.АНХТУЯА