Хардалтыг хэрхэн ашигтайгаар эргүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хардалтыг хэрхэн ашигтайгаар эргүүлэх вэ?

Асуулт.
Хэрэв намайг Б тэй хамт байхыг А харвал тэр намайг хардаж сонирхож эхлэх болов уу? Эсвэл А намайг өөр хүнтэй гэдгийг мэдээд хандлага нь өөрчлөгдөх үү? Учир  нь  А надад хэнээс ч  илүү таалагддаг. Түүнийг яаж өөртөө татах вэ?

Доктор Love –н хариулт:
Хардалт их өвөрмөц сэтгэл хөдлөл. Зарим  хүмүүс үүнийг хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл гэдэг. Хэрвээ эмэгтэй хүн чамайг өөр хүнтэй уулзаж байгааг чинь мэдвэл сонирхол нь илт нэмэгддэг. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Хардалт энгийн хүнийг  юу ч хийхээс буцахгүй болтлоо галзуурахад хүргэж мэднэ. Амьдралд өөрийн гэсэн байр суурьтай байснаар та өөрөө эмэгтэй хүнийг өөртөө татах учиртай. Та таалагддаг бүсгүйдээ өөр хүнтэй гэж харагдах гэж хичээж байгаа чинь  айсандаа л жүжиглэж байгаа хэрэг. Хэрвээ та өөрийгөө хүндэлдэг  бол бусдын юу гэж бодох танд ямар хамаатай юм бэ?

Асуулт 2. Найзууд хэвээрээ үлдэхийн тулд ?
Тереза бид хоёр бие биенээ эртнээс мэднэ. Бид хоёр нэг газар өссөн. Бид найзууд хэдий ч бидний хооронд ямар нэгэн дотно холбоо байдаг. Бид коллежд ороод тус тусын замаа хөөсөн. Гэвч тэр миний амьдралд дахиад л орж ирлээ.
Бид хэдэн долоо хоногын өмнөөс уулзаж эхэлсэн. Яг анх сээтэн хаяж байсан тэр газраасаа би түүнийг очиж авсан юм. Түүнээс хойш тэр намайг хэд хэдэн удаа албан бус болзоонд урьсан ч би очоогүй. Тэр ухаалаг хөөрхөн бас надад их сайн байдаг. Үнэндээ би түүнийг жирийн найз байгаасай гэж хүсч байна. Би яах хэрэгтэй вэ?

Доктор Love –н хариулт:
Энэ бүх хугацаанд чи түүнийг ганц ч удаа болзоонд урьж байгаагүй нь их сонирхол татаж байна. Чи түүний болзоог хүлээж аваад албан ёсны болгох байсан юм.  Тэр ч бас чамтай найзууд хэвээр үлдэх хүсэлтэй байгааг чи одоогоор мэдэхгүй шүү дээ. Түүний хүсэлтэд татгалзсан чинь чи түүнийг сонирхдоггүй гэсэн үг . Хэрвээ тийм бол байдлыг хүндрүүлэх хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж