
Үүний дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Дээрхи төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд олонхи нь дэмжсэн байна. Асуулт, санал дүгнэлт байхгүй учраас санал хурааж 71 хувийн саналаар дэмжиж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Ш.ЧИМЭГ