Будда Шагжамууны дөрвөн үнэн

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Будда Шагжамууны дөрвөн үнэн

@Зэн буддизм

1. Зовлон.

Орчлон дээр бүх
юм түр зуур үзэгдээд өнгөрөх төдий, нэгэн хэвээр орших юу ч үгүй бөлгөө. Үүнийг
чухам эргэцүүлбээс, орчлон зовлонгоор дүүрэн болой.

 

2. Зовлон
үүсэхүй.

Хамгийн товчоор
хэлэхэд, аливаа зовлонгийн эх шалтгаан нь эд хөрөнгө, өнгө зүс, хурьцахуйд
шунан тачаахаас үүсдэг.

 

3. Зовлонгоос
ангижрахуй.

Зовлонгоос
ангижирч болно. Гэхдээ гагцхүү шунал хүслэээс татгалзаж, хуял тачаал бүхнээ
захирсан цагтаа л…

 

4. Зовлонгоос
тонилохуйд хөтлөх зам.

Жинхэнэ авралд
хүрэхийн тулд амжиргааны эргүүлгээс заавал гарч, нирваанд хүрэх хэрэгтэй. Хэрэв
зээ дараахь авралын найман гишгүүрт мөр замыг дагах аваас нирваан (туйлаас
гэгээрэхүй) нь биелэлээ олно.

  1.  "Үнэхээр үзэл":
    Аливааг жинхэнэ байгаагаар нь, зөв бодтой харж ухаарах.
  2. "Үнэхээр онол": Зөв
    сэтгэх, бүхий л зүйлд нигүүлсэхүй сэтгэлээр хандах.
  3. "Үнэхээр үг": Худал
    хэлэхийг цээрлэх, хов муу үг үл зөөх, хараал зүхэл, хоосон чалчаа яриаг
    огоорох.
  4. "Үнэхээр үйлс": Амь
    бүрэлгэх, хулгай тонуул хийх, шударга бус ажил, буруу хурьцлыг цээрлэх.
  5. "Үнэхээр амьдрал":
    Зөв хэв маягаар, бусдад гай хөнөөл учруулахгүй аж төрөх.
  6. "Үнэхээр хичээл":
    Ариун бус нүгэлт муу бодлоос сэтгэлээ цэвэрлэн сэргийлж явах.
  7. "Үнэхээр дуртгал":
    Аливаад зөв анхаарах, голч үнэнийг танин мэдэх.
  8. "Үнэхээр самади":
    Хүчээ зөв хуримтлуулах, түүнээ бясалгалд зарцуулан дотоод ертөнцөө үв
    тэгшлэх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж