Эрхээ хасуулсан брокерийн компаниуд эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Эрхээ хасуулсан брокерийн компаниуд эсэргүүцэж байна

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 53 брокерийн компани зохих шимтгэлийг төлөхгүй, алдагдалтай ажиллаж байна гэсэн шалтгаанаар үйл ажиллагаа явуулах эрхийг нь түтгэлзүүлсэнийг брокерийн компаниуд эсэргүүцэж байна. Учир нь Монголын хөрөнгийн биржид шинэчлэл хийх зорилгоор  Лондонгийн  "Миллениум ай ти" системийг нэвтрүүлээд жил гаруй болсон ч биржийн арилжаа сайжирсан зүйлгүй, брокерийн компаниудад ачаа болж байгаа гэж компаниуд үзэж буй. Тодруулбал, систем нэвтрүүлэхээс өмнө жилд 500 мянган төгрөгийн шимтгэлийг авдаг байсан бол 2.5 сая төгрөг авдаг болсон нь жилдээ таван сая төгрөгийн орлоготой брокерийн компанид дарамт учруулах болжээ. Брокерийн компаниуд Хөрөнгийн биржийн арилжаанд үр дүн гарч, арилжааны цар хүрээ нэмэгдэж, ашигтай ажиллах боломж бүрдвэл уг шимтгэлийг төлөх боломжтой юм байна. Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр брокерийн компаниуд Хөрөнгийн биржийн ТУЗ-д хандаж, хэрэв үр дүнд хүрэхгүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан, шалгуулах ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж