Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?

Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?
 танин мэдэхүйн шоу нэвтрүүлгийн ялагчид тодорлоо

Олны танил эрхмүүд оролцож “Би 5-р ангийн хүүхдээс ухаан муутай юм байна” гэж хөгжилтэйгээр хэлдэг нэвтрүүлэг бол "Боловсрол суваг" телевизээс хоёрдахь жилдээ “Juita Viden” медиа группийн албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэг юм.
 
Дуу хуур, бага ангийн хөгжилтэй дурсамжийг хүүрнэдэг тус нэвтрүүлгийн 2012-2013 оны хаалтын үйл ажиллагаа саяхан Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Хаалтын ёслолд тус нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгуулгууд болох “Гёте” бүрэн дунд сургууль, Мобиком компаний "СТАРС" брэнд, “Глобал Бридж” компани "Чупа Чупс" брэнд, National Geographic Kids сэтгүүлийн хамт олон мөн 2 дахь жилдээ хамтран ажиллаж буй MCS coca cola компани Fanta брэндийн төлөөлөгчид  хүрэлцэн ирсэн юм.

Тус нэвтрүүлэгт энэ жил 300 гаруй сурагчид шалгалт өгч өрсөлдсөн бөгөөд эндээс шилдэг 10 сурагч шалгарсан юм.

Эдгээр сурагч хүүхдүүдийн оролцоо ямар чухал байдгийг үзэгчдэд харуулж, салбар салбарын олны танил эрхмүүдэд мартсан хичээлийг нь сануулж, аварч чадсанаараа өнгөрөгч хугацаанд хожсон хожлын мөнгө аль хэдийнээ хэрэгтэй эздээ олж, хүүхдийн төлөө хүмүүнлэгийн сайн сайханд зарцуулагдсан байна.

Харин нэвтрүүлгийн зүгээс мэдлэг оюун, идэвхи оролцоогоороо шалгарсан 2 оролцогчийг "Гёте" бүрэн дунд сургуульд төгстлөө үнэ төлбөргүй суралцах оюуны томоохон хөрөнгө оруулалтыг амлаж, гранпри шагналаа тус ёслолын ажиллагаан дээр гардуулан өгсөн юм.

Нэвтрүүлгийн ялагчаар тодорсон 23-р сургуулийн сурагч У.Удвал болон А.Аминцог нартаа хэсэгхэн уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Шилдэг оролцогч 23-р сургуулийн У.Удвал

 
Сурвалжлагч: Үргэлж нүдээрээ инээсэн шилдэг оролцогч Удка гэж сая зарлаж байна. Чиний хувьд энэ нэвтрүүлэгт оролцоход ямар байсан бэ? Манай үзэгчдэд өөрийнхөө сэтгэгдлээсээ хуваалах уу.
  У.Удвал: Өнөөдөр их баяртай байна. Нэвтрүүлэгт оролцоход их хөгжилтэй байсан, олон зочид оролцож байсан нь их гоё байсан. Миний хувьд бүх хичээлээ эргүүлж уншаад туслахыг хичээж байсан даа.
Сурвалжлагч: Тэгэлгүй яахав. Та тавдугаар ангийн хүүхлдээс ухаантай ву? нэвтрүүлгийн ялагчдын нэг боллоо. Гёте сургуульд сурахаар боллоо шүү дээ. Баяр хүргэе. Ялагч болно гэдэгтээ итгэлтэй байсан уу.
У.Удвал: Би түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Бас их хичээсэн. Тэгээд "Гёте" сургуульд сурах болсондоо их баяртай байна.

 

1-р сургуулийн сурагч А.Аминцог

Сурвалжлагч: Дөнгөж сая Гёте сургуульд сурах эрхээ гардан авлаа. Сэтгэгдэл хэр байна даа?

А.Аминцог: Маш их баяртай байна. Нэвтрүүлгийн нийт 10 оролцогч нартайгаа хаалтаа хийгээд их гоё байна. Гёте сургуульд сурах эрхээ авч, ялагч болсондоо бол бүр их баяртай байна. Баярлалаа.

Ийнхүү нэвтрүүлгийн ялагчдыг тодруулж, энэ хичээлийн жилийн хаалтаа амжилттай хийсэн “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?” нэвтрүүлгийг Боловсрол суваг телевиз Гёте бүрэн дунд сургуультай хамтран “JUITA VIDEN” медиа группийн онцгой эрхтэйгээр 2013-2014 ондоо үргэлжлүүлэн  үзэгчдэд хүргэсээр байх нь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж