Х.Түмэнбаяр: Ажлыг авсан шигээ өгч чаддаг байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Х.Түмэнбаяр: Ажлыг авсан шигээ өгч чаддаг байх хэрэгтэй

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр ажлаа өгчээ. Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тус аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон тэрээр энэ удаад өөрөө албан тушаалаасаа татгалзсан байна. Түүний оронд өмнөх дөрвөн жилд Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ажнайн гэгдэх Л.Батчулуун томилогджээ. Энэ талаар Х.Түмэнбаяраас  тодрууллаа.

 -Та яагаад ажлаа өгсөн юм бэ?

-Аливаа ажлыг авсан шигээ өгч чаддаг байх хэрэгтэй. Заавал тэр албан тушаалд байх ёстой хүн шиг зууралдаад явна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тиймээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн дагуу тавиад ажлаа өглөө.

 -Танай аймгийн намын хороон дээр үл ойлголцол үүссэн юм уу?

-Манай намынхан олонхи байж тодорхой шийдвэр гаргахдаа талцаад сөрөг хүчин тал руугаа урваад байхаар ажил яаж явах юм бэ. Миний зүгээс аль болох муу муухайг нь цэвэрлэх гэж их оролдлоо. Манай нам нийт 33 гишүүдийн 21-т нь суудалтай мөртлөө өөр намын бодлогыг дэмжээд яваад байгаа нь ажил явуулахад их саад болж байлаа. Тэгээд ийм асуудал байж болохгүй гээд өргөдлөө өгчихлөө. Улстөрийн соёлтой байх хэрэгтэй шүү дээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж