Л.Цэрэнтогтох бүх цэргийн наадамд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Л.Цэрэнтогтох бүх цэргийн наадамд түрүүллээ

Бүх
цэргийн наадам өнөөдөр “Бөхийн өргөө”-нд болж, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг,
Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Б.Батжаргал, аймгийн арслан
Ч.Булганхүү, А.Сүмбээ, А.Отгонбаатар, М.Бат-Отгон, Д.Батжаргал,
О.Баярхүү, Ё.Эрдэнэжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Б.Батхуяг,
Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой 256
бөх зодоглолоо.

Монгол улсын гавьяат хуульч, хурандаа генерал, улсын харцага
Ж.Авхиагийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан цэргийн наадамд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, "Хантайшир" дэвжээний бөх, "Гео мандал" компанийн бөх, аймгийн арслан Л.Цэрэнтогтох түрүүлж, хурц чимэг нэмсэн бол Дундговь аймгийн
Эрдэнэдалай сумын харьяат, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Түшээт ханы
аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан А.Алтанхуяг үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, "Их
Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн заан Л.Батзориг, Завхан аймгийн
Алдархаан сумын харьяат, ТЕГ-ын "Эрч" спорт хороо, "Завхан" дэвжээ, "Сандэй"
группийн бөх, аймгийн заан Б.Бадамсүрэн нар шалгаран үлдэв.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж