“Ипотек 2013” орон сууцны үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

“Ипотек 2013” орон сууцны үзэсгэлэн болно

Шинэчлэлийн Засгийн газраас нийгмийн дийлэнх хэсэг болох дундаж орлоготой иргэдэд зориулан хэрэгжүүлж буй ипотекийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнгөрөгч сараас олгож эхэллээ. Орон сууцны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж буй нь монголчууд эх орондоо сайхан амьдрахад нэг алхам урагшилсан түүхэн мөч.

Харин үүнтэй зэрэгцэн орон сууцанд орох гэсэн иргэдийн эрэлт эрс нэмэгдсэж барилгын салбарт энэхүү зээлийн шаардлагыг хангах орон сууцнуудын тухай мэдээллийн эрэлт огцом нэмэгдлээ. Тиймээс байр худалдан авах хүсэлтэй худалдан авах чадвартай иргэдэд чанарын шаардлага хангасан баталгаатай орон сууцны тухай цэгтэй зөв мэдээллийг нэгдсэн журмаар өгөх, улмаар ухаалаг худалдан авалтанд нөлөөлөх зорилгыг гол чиглэлээ болгон Монголын ногоон барилга консулаас “ИПОТЕК 2013” шинэ орон сууцны үзэсгэлэнг 08 сарын 02-04 өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иймээс барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийг энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, 99081050, 88097675 утсаар лавлана уу.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж