Швейцарийн UBS банкны ашиг өссөн байна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Швейцарийн UBS банкны ашиг өссөн байна

Швейцарийн банкны титан UBS энэ оны эхний улирлын байдлаар 2.4 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. Тус банкны эхний улирлын албан ёсны тайлан ирэх долоо хоногт гарах болно. Мөн хадгаламж эзэмшигчид нь данснаасаа мөнгөө буцаан татаж байгаа төвшин өнгөрсөн оны сүүлийн улирлынхтай харьцуулахад бага байна гэж мэдээлсэн. Тус банк эдийн засгийн хямралд орох үед хэрэглэгчид нь дансаа татаж эхэлцгээсэн юм. Тус банк өнгөрсөн оны сүүлийн улирлаас ашигтай ажиллаж эхэлсэн тайлан гаргаж эхэлсэн бөгөөд 1.2 тэрбум Швейцарь франкийн ашигтай ажиллаж байгаа тайлан гаргасан. “UBS” АНУ-ын татварын албаныхантай удаан хугацааны турш татварын маргаантай байгаа. АНУ “UBS” банкийг АНУ-ын хэрэглэгчдийн 15 тэрбум ам.долларын хөрөнгийг татвараас нуун дарагдуулахад тусалж байна гэж шүүмжилж, тус банкинд данстай зарим АНУ-ын хэрэглэгчдийн дансны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гэж зорьж байгаа юм.
Эхний улирлын ашгийн талаар урьдчилсан мэдээлэл хийснээс хойш Швейцарийн Цюрих хотод удирдлага нь байрладаг тус банкны хувьцааны үнэ гурван хувиар өссөн байна. Өнөөдөр тус банкны удирдах зөвлөлийн жил тутмын ерөнхий уулзалт болох болно. Хувьцаа эзэмшигчид нь тус банкны сүүлд гаргасан бонусын хуваарьлалтанд төдийлөн сэтгэл хангалуун биш байгаа бөгөөд банк санхүүгийн хямрал туулаад төдийлөн бэхжиж амжаагүй байхад удирдлагын бонуст ихийг зарцуулж байна гэж шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж