Египетийн арми төлөвлөгөөгөө танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Египетийн арми төлөвлөгөөгөө танилцуулав

Египетийн зэвсэгт хүчин өнөөгийн засгаас шинэ засагт эрх мэдлийг нь шилжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Хэрэв одоогийн улс төрийн хүчин хямралаас гарч чадахгүй бол уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх бололтой.

Фото: Gianluigi Guercia / AFP

Батлан хамгаалах яамны эх сурвалжийн хэлснээр арми нь исламист ерөнхийлөгч Мурсийн талынхан давамгайлдаг өнөөгийн парламентыг тарааж, исламистуудын зохисон Үндсэн хуулийн  үйл ажиллагааг зогсоох гэнэ. Үүний дараа улсын удирдлага шилжилтийн зөвлөлд очих бөгөөд уг зөвлөл нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас гадна бүх нийтийн сонгууль явуулах гэнэ. Энэ төлөвлөгөөнд ерөнхийлөгч Мурсийг оруулаагүй байв. Долдугаар сарын 3 хүртэл улстөрчид зөвшилцөл хийж чадахгүй бол улс орны байдлыг хяналтдаа авна гэж генералууд хатуу мэдэгджээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн асан  Мохаммед эль-Барадейг Засгийн газартай хийх хэлэлцээрт өөрийн төлөөлөгчөөр сөрөг хүчин томилсон байна. Удирдлага энэ  үүргийг ерөнхий сайд Хашим Кандилд өгчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж