Эмэгтэй ганцаарчилсан төрөлд шинэ аварга төрнө

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд шинэ аварга төрнө

“Уимбльдон-2013”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо.

Тэмцээний дөрөвдүгээр тойрогт дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямсыг буулган авсан Германы Сабини Лициски Эстоны Кайя Канетиг 6:3, 6:3-ийн харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Лициски Хятадын Ли Наг буулган авсан Польшийн Агнешка Радвансктай шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. Топ арван теннисчдээс ийнхүү Польш бүсгүй ганцаараа хагас шигшээд шалгараад байна. Өнгөрсөн жилийн тус тэмцээний шигшээд АНУ-ын Серена Уильямст ялагдсан Радванскагийн хувьд энэ жил түрүүлэх туйлын боломж бий. Гэхдээ энэ жил Сабини Лициски туйлын хүчтэй байна.

Нөгөө хэсгээс 2007 оны тус тэмцээний шигшээд шалгарч байсан Францын Марион Бартоль, Белгийн Кирстен Флипкенс нар шалгарсан. Белги теннисчний хувьд 2011 оны аварга, тэмцээний наймд эрэмбэтэй Чехийн Петра Квитоваг буулган авснаар хагас шигшээд шалгарсан.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын тоглолт өнөө шөнө болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм. 

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж