Паттинсоны шинэ болзоо

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Паттинсоны шинэ болзоо

Царайлаг цус сорогчийн дүрээр олонд танигдсан “Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон хамтран тоглогч найз бүсгүй Кристен Стюарттай харилцаагаа бүр мөсөн тасалсан бололтой. Жүжигчин Кристен Стюарт найз залуу Робертын итгэлийг алдаж, түүнийг хуурснаас хосуудын харилцаанд сэв суусан ба тэд хоёр ч удаа салж, эргэн нийлсний эцэст бүхнийг дуусгахаар шийджээ. Харин саяхнаас Роберт Паттинсон  рок-н-роллын хаан Элвис Преслигийн зээ охинтой болзох болсон талаар шар хэвлэлүүд шуугих болсон байна. Элвисийн зээ Райли Кио нь Роберт Паттинсон болон Кристен Стюарттай нөхөрлөдөг, дотно харилцаатай хэдий ч хосуудыг салснаас хойш Роберттой хамт цагийг өнгөрөөх нь илүү нэмэгдсэн гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр Роберт, Райли нар өнгөрсөн долоо хоногт “Dior” брэндийн сурталчилгааны зураг авалтын үеэр уулзсанаасаа хойш ихэнхи цагийг хамт өнгөрөөж, бие биенээсээ салж, хагацашгүй мэт аашлах болсон байна. Мөн өнгөрсөн амралтын өдрөөр папараццичдын анхаарлыг татаж, таавар таахад хүргээд байсан Роберт Паттинсоны автомашинд сууж явсан үл таних бүсгүй нь Райли Кио байсан аж. Үүнээс өмнө Райли, Роберт нар Кристений төрсөн өдрөөр уулзсан байна.
Модель Райли Кио Элвис Преслигийн охин Лиса Мари болон дуучин Дэнни Кио нарын охин юм.

Кристен, Роберт нарын харилцаа “Цасангоо ба анчин” киноны зураг авалтын үеэр Кристен хамтран ажилласан найруулагч, гэр бүл хүүхэдтэй Руперт Сандерстай амрагийн холбоо тогтоосноос үүдэн дуусгавар болсон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж