
Аррилаги өөрийн хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн наймаагаар босгожээ. Түүний хөрөнгө нь 1,9 тэрбумаар үнэлэгддэг. Хамгийн сүүлийн хандивыг нь оруулаад түүний их сургуульд оруулсан хандивын нийт хэмжээ нь тэрбумын дөрөвний нэг болж байна. Тэрбумтан их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнгийн засварт мөнгө хандивласан байв. Ер нь тэрээр есөн удаа буяны үйлдэл хийсэн хүн. Өөрөө 1950-иад онд хувь хүний хандиваар оюутны тэтгэлэг авч байжээ.
Стэнфордын Stanford Daily мэдээллийн тохимолд байгаа мэдээллээр уг их сургууль Hewlett-Packard компаниас 2001 онд 400 сая доллар авсан байв. Тэрбумтны өнөөгийн их хандиваас өмнө Роберт ба Дороти Кинг гэдэг хгэр бүлийн хосууд 2011 онд 150 сая доллар хандивласан нь хувь хүмүүсийн хандивийн тоонд хамгийн өндөр нь байжээ.