Өмнөговьчууд тамирчдын баярт

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Өмнөговьчууд тамирчдын баярт

Монголын тамирчдын баяр, олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан Өмнөговь аймагт олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Баярын өдөрт зориулан гурван төрлийн арга хэмжээгээр 1000 гаруй хүн оролцсон байна. Тухайлбал, уран хөдөлгөөнт гимнастик, аеробикийн төрөлд 320 ахмад настан, бүх нийтийн гүйлтэнд 650 гаруй иргэд, Пара хөнгөн атлетикийн тэмцээнд 50 гаруй хүн оролцжээ. Ард иргэдийн эрүүл мэндэд анхаарах, орон нутагт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажилласан байна. 


  
Тамирчид сүлд дуутай болов

Монголын тамирчдын баяр, Олон Улсын олимпийн өдрийг угтаж Өмнөговь аймгийн үе үеийн спортын алдартнуудаа алдаршуулан мөнхжүүлж, сурталчлан өсвөр хойч үеийн хүүхдүүдэд үлгэр дууриалал болгох зорилгоор Өмнөговийн тамирчдын “Сүлд” дууг бүтээсэн байна. Дууны шүлгийг ахмад сурган хүмүүжүүлэгч АБТАжилтан С.Цэцэнбилэг, аяыг ХЖТеатрын хөгжмийн багш, МУСГЗ Ц.Загдсүрэн зохиож, СТА, дуучин Б.Цэрэн-Очир дуулж спортын алдартнуудаа оролцуулан клип хийлгэв.  

           

Ахмадын гимнастик анх удаа

Даланзадгад хотын 8 багийн ахмадуудын дунд “Уран хөдөлгөөн гимнастик, аеробик”-ын уралдаант үзлэгийг бүх нийтийн биеийн тамирын  арга хэмжээ, баяр болгон тэмдэглэлээ. Тэмцээн “Нийтийн уран хөдөлгөөнт” болон “Спорт аеробик” гэсэн 2 төрлөөр явагдаж 1-р байрт 1 сая төгрөг, 2-р байрт 600000 төгрөг, 3-р байр 400000 төгрөгийн мөнгөн шагналыг аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр гардууллаа. 

  

Бүх нийтийн гүйлтэнд байгууллагууд идэвхитэй оролцов

Монголын тамирчдын баяр, Олон Улсын олимпийн өдөр Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд спортын алдартнууд, иргэд хөдөлмөрчдийг оролцуулан жагсаал зохион байгууллаа. Арга хэмжээг аймгийн зохион байгуулах комиссын дарга ССАЖГазрын дарга “Афин” олимпийн зөвлөлийн дарга, МҮОХорооны гишүүн С.Түвшинбаяр  нээж үг хэлсэн. Монголын тамирчдын баяр, Олон Улсын олимпийн өдрийн нэрэмжит “Рео-2016” зуны 31-р олимпийн наадамд зориулсан 2016 м-ийн бүх нийтийн гүйлтэнд Даланзадгад сумын 24 байгууллагын 650 гаруй хүн оролцож, гүйлтийн дараа нэгдсэн шугамаар дасгал гимнастик хийж баяраа тэмдэглэв. Энэ үйл ажиллагаанд албан хаагчдаа идэвхитэй оролцуулсан Зэвсэгт хүчний 167-р анги, Хадгаламж банкны салбар, Хилийн цэргийн 0131-р ангийн удирдлагыг ССАЖГазрын “Афин” олимпийн зөвлөлөөс дурсгалын медалиар шагнасан байна.       

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөнгөн атлетикаар

Мөн өдөр Монголын тамирчдын баяр, Олон Улсын олимпийн өдөрт зориулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Пара гүйлтийг Хөнгөн атлетикийн салбар зөвлөл, ССАЖГазар, “Афин” олимпийн зөвлөл хамтран зохион явуулж, тэмцээнд 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсон байна.               


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж