
хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гарган, санал хураахад гишүүдийн
76,6 хувийн саналаар батлав.
Энэхүү төслөөр УИХ-ын гишүүд санал,
дүгнэлт гаргаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Үүний
дараа Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Байнгын хорооны саналаар
дээрхи хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал
хурааж, 81 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Ингээд уг төслийг
Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр өнөөдрийн УИХ-ын
чуулганы хуралдаан өндөрлөлөө. Харин үдээс хойш хоёр байнгын хороо хуралдах
юм.
Ш.ЧИМЭГ