Пакистан улсын баруун хойд мужид орших Хойд Вазирстан мужийн хилийн шугамын дагуу АНУ-ын илгээсэн нисгэгчгүй онгоц халдаж наад зах нь 16 хүн амиа алдсан болохыг Пакистаны албаны хүмүүс мэдээллээ. Нисгэгчгүй онгоц хоёр пуужин харвасан бөгөөд нэг пуужин нь нийтийн орон сууцыг оносон байна. Хойд Вазирстан муж нь талибан болон аль кайдагийн хооронд орших терминал муж юм. Тус улсад нисгэгчгүй онгоц халдсан тохиолдол сүүлийн гурван жилд гараагүй билээ. Одоогоор АНУ-ын зүгээс энэ мэдээллийг няцаасан эсвэл баталсан мэдээлэл хийгээгүй байна.
Б.СҮХ