
Шүүхийн шийтгэх тогтоолоор нийт зургаан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох банкинд хадгалагдаж байсан 4 сая 307 мянган ам.доллар, 11 тэрбум 345 сая төгрөг, 22 компанийн хувьцаа, 14 орон сууц, 6 автомашинийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Мөн түүнчлэн “МИАТ” ТӨХК-иас завшсан төгрөгийг Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар болжээ.
Д.ЖАРГАЛ