Байцаагчийг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Байцаагчийг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 1-2-нд шилжих шөнө 25-30 насны Э гэгч эмэгтэй  гадны нөлөөтэй амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Дээрх ноцтой хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан  баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү онц ноцтой хэргийг Татварын байгууллагад ажилладаг, 39 настай Т гэгч эмэгтэй үйлджээ. Тэрээр  хардалтын улмаас өс хонзон авах зорилгоор  татварын  байцаагч Э-гийн аминд хүрсэн болохоо мэдүүлсэн байна.

Хэвлэл мэдээллийн  зарим хэрэгслээр Чингэлтэй дүүргийн  татварын  хэлтсийн хяналтын байцаагчаар ажиллаж байсан хохирогч эмэгтэйг ажил албатай нь холбоотойгоор  дарамталж, сүрдүүлдэг байсан гэх мэдээлэл гарч байсан ч үүнийг эх сурвалж үгүйсгэлээ. Талийгаачийн биед мэсээр 70 гаруй гэмтэл учруулж, хэрцгийгээр хөнөөсөн байжээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж