Чадын экс удирдагчид 20 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Чадын экс удирдагчид 20 жилийн ял оноолоо

Чадын экс удирдагч Хиссэне Хабред Сенегалын шүүх хүний эрхэнд бүдүүлгээр халдаж, олон хүний амь насыг хөнөөсөн гэж үзэн 20 жил хорих ял оноожээ. Өдгөө 70 настай экс удирдагчийг шүүх ажиллагаа Сенегалын нийслэл Дакар хотод болсон бөгөөд бүх л өдрийн турш үргэлжилсэн байна. 1990 оноос хойш есөн жилийн хугацаанд төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэхдээ 500 гаруй хүнийг улстөрийн хэргээр шоронд хорьж 200 гаруй хүнийг буудан хороосон юм. Өнгөрсөн жил түүнийг НҮБ-ын олон улсын хүний эрхийн шүүх Сенегал улсад албан ёсоор шилжүүлж, Сенегалын мөрдөн шалгах газар бүтэн жилийн хугацаанд шалгажээ. Ийнхүү Сенегалын шүүх Хабред 20 жилийн ял оноосон нь Африкийн удирдагчид африкийн улс нь ял оноосон анхны тохиолдол болон түүхэнд үлдсэн юм. Ийнхүү 2005 оноос хойш шалгагдаж, 2008 онд цаазын ял сонсч байсан Хабре 20 жил Сенегалын шоронд хоригдохоор боллоо.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж