
Харин уг мэдээллийг Татварын ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Талийгаач нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хяналтын байцаагчаар ажилладаг байсан. Манай байгууллагад өөр ямар нэгэн мэдээлэл алга. Ажил, албатай нь холбоотойгоор амь насанд нь халдсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх” гэлээ.
Эмэгтэйг 40 орчим удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн юм. Аймшигт хэрэг үйлдсэн гэмт этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжилж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.ЖАРГАЛ