Ватиканы төв банкны удирдлага ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Ватиканы төв банкны удирдлага ажлаа өглөө

Ватиканы төв банкны дарга Пауло Чиприани, дэд дарга Массимо Тулли нар үүрэгт ажлаасаа өөрсдийн хүсэлтээр татгалзаж буйгаа зарлалаа. Италийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгчид гурван жилийн туршид шалгасны үр дүнд Ватиканы банк мөнгө угаасан болох нь тогтоогджээ. Итали болон Испани, европийн зарим улсын улстөрчид болон бизнесменүүд Ватиканы банкийг ашиглан мөнгө гуйвуулж, эсвэл өөр хүний нэр дээр данс үүсгэн хадгалж байсан байна. Ватиканы төв банктай холбоотой 64 хуудас материал Италийн цагдаагийн газар бүрдсэн бөгөөд дарга болон дэд дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна. “Бид 2010 оноос өмнө шалгуулах хүсэлтээ Италийн цагдаагийн газарт хэлж байсан. Хэдийгээр би энэ банкны ерөнхийлөгч ч гэсэн доор юу болоод байгааг тэр бүр мэддэггүй. Тиймээс шалгуулах хүсэлтээ илэрхийлж байсан юм. Цаашид бид гурван жил тутамд шалгах ажиллагааг хийж байх болно” гэж Ватиканы төв банкны ерөнхийлөгч Эрнст фон Фрейберг ярьжээ. Нийтдээ 500 хүн амьдардаг энэ жижигхэн хот улсын төв банкинд 33400 хүний найман тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгө эргэлдэж байдаг аж.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж